ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ
БЯЦХАН ТЭМҮҮЛЭЛ ТӨВ

Ирээдүйд тэмүүлэх бяцхан үрсийн эрүүл мэндийн төлөө бид хамтдаа

Бидний тухай

Түүхэн замнал

Хүүхдийн клиник сувилал-40 нь 1962 оны 11-р сарын 15-нд Улаанбаатар хотын АДХГЗахиргааны тогтоолоор стандартын шинэ барилга ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газрын харъяанд хүүхэд саатуулах газар /ясли/ нэртэйгээр 45 хоногтойгоос 3 нас хүртэлх хүүхдийг хүлээн авч асран хүмүүжүүлэх эцэг эхчүүдийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор байгуулагдсан.

1990 оноос яслийн суурин дээр архаг суурь өвчтэй 1-3 насны хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх клиник сувилал болгон өргөтгөсөн байна. Тус сувилал нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  1. Хоол эмчилгээ
  2. Эмийн бус аргаар эмчлэн сувилж чийрэгжүүлэх
  3. Хүүхдийн бие бялдар сэтгэхүйг хөгжүүлэх
  4. Эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгох
зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Даргын мэндчилгээ

35

Нийт ажиллагсад

15

Эмч сувилагч нар

20

Бусад

Үйл ажиллагааны чиглэл

Тус сувилал нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна

Хоол эмчилгээ

  • Ердийн хоол
  • Эмчилгээний хоол
  • Нэмэгдэл хоол

Хүүхдийн бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх

  • Жин өндрийн өсөлтийг хянах
  • Биеийн ерөнхий хөгжлийг дээшлүүлэх хөдөлгөөний жор
  • Хүүхдийн оюун сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэх

Эмийн бус аргаар эмчлэн сувилж чийрэгжүүлэх

  • Бүх биеийн иллэг
  • Шарлага
  • Утлага
  • Зөгийн балтай татлага
  • Төөнүүр
  • Бумба тавих
  • Доргиох иллэг

Эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгох

  • Гараа зөв угаах
  • Аяга халбагаа зөв барьж сурах
  • Ширээнд зөв сууж хооллох
  • Хамар ам болон гарын алчуур хэрэглэж сурах
  • Хөтөвчинд зөв сууж сурах
  • Унтлагын хувцас хэрэглэж сурах
  • Хувцас хэрэглэлийн таних тэмдэгээ ялгаж танихад сурах

Байгууллагын дотоод үйл ажиллагаа

Өдрийн дэглэм

Удирдлагын баг

Удирдлагын баг

С.Эрдэнэчимэг

Эмчилгээний тасгийн эрхлэгч

Ц.Баярхишиг

Хүний нөөцийн менежер

Б.Азжаргал

Захиргаа аж ахуйн тасгийн эрхлэгч

И.Батцэцэг

Нягтлан бодогч

Т.Хандмаа

Ахлах сувилагч

Эмч зөвлөж байна

Хүүхдийн их эмч О.Баярсайхан зөвлөж байна



Хүүхдийн их эмч С.Эрдэнэчимэг зөвлөж байна



Эрхэм зорилго, зорилт

Бидэнтэй холбоо барих

БЗД. 16-р хороо, Дандарын гудамж

Хаяг

БЗД. 16-р хороо, Дандарын гудамж

Email

byatshantemuulel@gmail.com

Утас

77551100

Loading
Your message has been sent. Thank you!